Ухаалаг утас хорт бодис ялгаруулдгийг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Ухаалаг утас хорт бодис ялгаруулдгийг тогтоожээ

Америкийн “iFixit” болон “HealthyStuff” компани 36 нэр, төрлийн ухаалаг гар утсанд химийн хорт бодисын хэмжээг тодорхойлох судалгаа хийжээ. Судалгаагаар ухаалаг гар утаснаас олон төрлийн химийн хорт бодис ялгарч байдгийг тогтоосон байна.

“iFixit” 2010 оноос эхлэн дэлхийн зах зээлд шинээр худалдаанд гарч байгаа гар утаснуудад химийн хорт бодис илрүүлэх судалгаа хийж эхэлсэн аж. Харин сүүлийн үеийн “хэт ухаалаг” хэмээн тодорхойлж болох гар утаснууд хорт бодис ихээр ялгаруулж буйг тэд онцолжээ. Судалгааны дүнд химийн хорт нэгдлийн стандарт хэмжээ 0-5 хувиар илүү байгаа нь тогтоогдсон байна. Түүнчлэн судалгаанд ашигласан 36 нэр төрлийн гар утасны дунд дэлхийн алдартай брэндүүд ч байгаа гэнэ. Тухайлбал “Apple” компанийн iPhone 4S болон iPhone5-д хорт бодисын хэмжээ хэвийн хэмжээнээс 2.69-2.75-аар илүү байгааг олж тогтоожээ. Гэхдээ үйлдвэрлэгч компанийн зүгээс бүтээгдэхүүн үйлдвэрлэлд өндөр идэвхт химийн хорт бодисын хэмжээг бууруулах түүхий эд ашигласан хэмээн мэдэгдэж буй юм. Харин химийн хорт бодисын хэмжээ багатай буюу “ногоон” гар утсаар “Motorola Citrus” болон “Samsung” брэндийн ухаалаг утсыг нэрлэжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж