Э.Даваачимэг мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Э.Даваачимэг мөнгөн медаль хүртлээ

Финляндын Куртане хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн оюутны ДАШТ-ээс Монголын баг тамирчид хоёр дахь медалиа хүртлээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Спортын мастер С.Батболд хүрэл медаль хүртсэн бол өчигдөр эмэгтэйчүүдийн 51 кг-д ОУХМ Э.Даваачимэг мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Туркийн бөх Мерва Кенжерийг 1:0, 4:0 харьцаатай, улмаар Японы бөх Харуко Хираног 2:0, 0:4, 6:0 харьцаатай ялж, аваргын төлөөх барилдаанд Канадын бөх Женевейв Халейд 0:1, 0:3 харьцаагаар ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж