
1982 оноос эхтэй “Алтан намар” нэг ч жил тасалдаж байгаагүйгээрээ онцлогтой. Энэ удаагийн наадмыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хөгжмийн зохиолчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Наадам энэ сарын 13 хүртэл үргэлжилж, Улсын филармонид том хэлбэрийн бүтээлүүдийг тоглосноор өндөрлөнө.
“Алтан намар” наадмын хүрээнд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад үндэсний хөгжимд зориулсан бүтээлүүдийг мэргэжлийн судлаачдад хүргэх гэнэ.
Г.Даша