CBS Sports-ийн мэдээлж байгаагаар Ману өөрөө энэ бол түүний сүүлчийн NBA-гийн улирал гэсэн утгатай зүйлсийг ярьсан байна. Аливаа тоглогч гэрээнийхээ сүүлийн жилд тоглох үедээ хамаг сайнаа дайчилдаг бол ахмад, туршлагатай Ман Жинобилид өөрийгөө батлан харуулах шаардлага үгүй билээ.
Гучин таван настай Ману нь мэргэжлийн сагсан бөмбөгчдийн гэр бүлд төрсөн бөгөөд 1999 онд NBA-гийн Драфтын 2-р тойргийн 57 дахь сонголтоор Сан Антониод очсон хэдий ч 2002 онд анх удаа NBA-д тоглож, улирлын эхэнд ахмад тоглогч Стив Смитийн сэлгээ байсан юм. Гэвч удалгүй тэрээр дасгалжуулагч Грэг Поповичийн хувилбарт байнга оролцож, Плейоффт юу чаддагаа харуулан, тэр улиралдаа NBA-гийн аварга цолны эзэн болж байсан түүхтэй.