
Европын Зөвлөлийн Парламентын Ассамблейн депутатууд Германы депутат Кристоф Штрессерийн илтгэлийн дагуу аравдугаар сарын 3-ны өдөр батлагдсан тогтоолд Европын Хүний эрхийн конвенцийг зөрчсөний улмаас хоригдож байгаа хүмүүсийг улс төрийн хоригдол гэж үзнэ хэмээн заажээ.
Тэр нь үзэл бодол, үг хэлэх болон цуглалдан нийлэх эрх зэрэг хүний үндсэн эрх нь зөрчигдөн хувийн эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүн бүрийг улс төрийн хоригдол гэж зарлаж байгаа гэсэн үг юм. “Улс төрийн хоригдол” гэсэн ангилалд хууль зөрчөөгүй ч улс төрийн шалтгаанаар хоригдогсод, мөн тэдэнд өгсөн ял нь хийсэн хэргээс нь хэтрүүлэн яллан өгсөн хугацаа ба хоригдох нөхцөлийг нь заасан бүгд хамрагдах болж байна.
“Өөр үндэслэлтэй нь таарахгүйн улмаас ялгаварлан гадуурхаж” хоригдсон эсвэл улс төрийн утгаар шударга бусаар шүүгдсэн хүмүүс ч улс төрийн хоригдол болж байна. ЕЗПА-н депутатууд энэ ангилалд хамрагдах улс төрийн хоригдлуудын хэргийг авч үзэхийг Европын зөвлөлийн гишүүн орнуудад хандан уриалав. Энэ ангилалд тухайлбал, Украины ерөнхий сайд асан Юлия Тимошенко, ЮКОС-ийн тэргүүн байсан Михаил Ходорковский болон Оросын Pussy Riot панк хамтлагийн дуучин бүсгүйчүүд хамрагдаж байна.