Шерил Коул аялан тоглолтоо даатгуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Шерил Коул аялан тоглолтоо даатгуулжээ

Британийн дуучин Шерил Коул аялан тоглолтоо өчигдөр Ирландын Белфаст хотноо эхлүүлжээ. Эртнээс төлөвлөсөн аялан тоглолтынхоо аюулгүй байдлыг хангах үүднээс дуучин бүсгүй хоёр сая фунт стерлингээр даатгуулсан байна. Тэрбээр Белфаст хотноо болсон тоглолтынхоо үеэр хэд хэдэн удаа гоёмсог даашинзнуудаа сольсон бөгөөд эрч хүчээр дүүрэн байсан гэнэ. Алтлаг өнгөтэй гоёл нь алтан зүүлт, бүстэй байсан нь маш онцгой байсан аж. Түүний энэ гоёлыг алдарт загвар зохион бүтээгч Ренелоу Падора урласан байна.

Шерил Коул тоглолтынхоо бүх дууг амьдаар дуулсан бөгөөд гурван соло цомогт багтсан дуунуудаа дуулжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж