![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/61c09de0b6210168/073c89eaefbc7117original.jpg)
Ирэх жилээс эдийн засгийн макро орчныг сайжруулж, улмаар бодит эдийн засгийг сайжруулах арга хэмжээ авна гэж Монголбанкны ерөнхийлөгч хэллээ. Өрсөлдөх чадвараа ашиглан мөнгөний ханшийг тогтворжуулах, уян хатан байлгах арга хэмжээ авахаар болжээ. Өмнөх жилүүдийн мөнгөний бодлогоор инфляцийг найман хувьд барихаар төлөвлөсөн ч биелүүлж амждаггүй байсан. Харин 2012 оны найман хувийн амлалтыг Засгийн газартай хамтран бодитоор хэрэгжүүлж чадна гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч хэлж байлаа.
Гишүүн С.Одонтуяа банкуудын эрсдэл даах чадвар хуурамч байгааг сануулж үүнийг анхаарах ёстой гэж байв. Харин Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан банкууд хангалттай төвшинд байгаа, сар бүр үүнийгхянаж байгаа гэсэн юм. Мөнгөний бодлогын хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Д.ОЮУН