“Vogue” Дубайд кафе нээнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

“Vogue” Дубайд кафе нээнэ

Америкийн “Vogue” сэтгүүлээс  Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо энэ жилийн сүүл гэхэд дэлхийн хамгийн том “The Dubai Mall”  худалдааны төвийн гутал худалдаалдаг давхарт кафе нээхээр төлөвлөжээ. “The Vogue Cafй” нь үйлчлүүлэгчдэд олон улсын төрөл бүрийн хоолоор үйлчлэх гэнэ. “The Dubai Mall” нь асар том бөгөөд зөвхөн гутлын давхар нь л гэхэд  8919 кв.метр талбайтай аж. Мөн “Vogue” сэтгүүл тус хотын нэгэн таван одтой зочид буудалд “GQ Bar” нээхээр төлөвлөж байгаа юм байна.

Дашрамд сонирхуулахад, “Condй Nast” хэвлэлийн компани “Vogue” сэтгүүлийг эрхлэн гаргадаг бөгөөд ОХУ-ын нийслэл Москва хотод Vogue Cafй, GQ Bar болон Tatler Club-тэй юм байна. Мөн тус компаниас ирэх жилийн эхээр Туркийн Стамбул болон Украйны Киевт эдгээр кафе, бааруудаа нээхээр төлөвлөж байгаа гэнэ.


Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж