Сайн байцгаана уу?Охид, бүсгүйчүүдээ!
Та бүхний ажил төрөл сайн биздээ?
Бид хоёр сайн байгаа. Өдөрт салхилаад хүүхдийн тоглоомын өрөө орж найзуудтайгаа жаахан тоглодог юм.Орой аавыгаа ирэхийг хүлээгээд л сууж байдаг даа.
Та бүхний ажил төрөл сайн биздээ?
Бид хоёр сайн байгаа. Өдөрт салхилаад хүүхдийн тоглоомын өрөө орж найзуудтайгаа жаахан тоглодог юм.Орой аавыгаа ирэхийг хүлээгээд л сууж байдаг даа.
Ойрд жор оруулаагүй болохоор өнөөдөр нэг жор оруулдаг юмуу гэж бодож байна.
Өмнө нь будаа агшаагчинд хэрхэн талх барих тухай бичсэн бол өнөөдөр айл бүрт байдаг хайруулын тавганд хэрхэн талх барих тухай бичмээр байна.Маш амархан болохоор та заавал туршиж үзээрэй 🙂
Үндсэн Талх Жор
- Дээд гурил эсвэл дээдийн дээд гурил-150гр
- Дрож-жижиг халбаганы 1/2
- Сахар-том халбага 1
- Давс жижиг халбага 1/2
- сливочны масло 10гр
- Дээр нь түрхэх масло-бага хэмжээ
Хийх арга:
- Саванд гурил, дрож, сахар, давсаа хийнэ.Давс дрож 2 оо аль болох тусад нь хийж хооронд нь хүргэхгүйгээр хийнэ.
- 1ээ хольсны дараа 80мл усыг хоёр хувааж хийнэ.
- Усаа шингэтэл нь базаад наалдамхай байхгуй болтол нь зуурна.
- Сайн эвлээгүй байгаа дээр нь маслоо нэмж гуриландаа шингээнэ.
- Гурилаа модон дээр гаргаж сайн дарж зуурж өгнө.
- Гурилаа эвэлтэл нь базна.
1-р хөөлгөлт
- 7. Зуурж дууссан гурилаа дээд талыг нь гөлийлгөнө.
- 8. Дээр нь масло түрхэж тавган дээр тавина.
- 9. Дээр нь гялгар уутаар бүтээж өрөөний температурт 40-50мин хөөлгөнө.Зун бол 30-40мин.өвөл бол 60мин орчим.
- 10. Гурил 1дахин хөөгөөд, хуурай гурил түрхсэн хуруугаараа дээрээс нь дарахад буцаж гарч ирэхгүй бол болсон байна гэсэн үг.
Ийм болсон байвал болсон гэсэн үг.
2-р хөөлгөлт
- 11.Хөөлгөсөн гурилаа модон дээр тавиад гарын алгаар дарж хийг нь гаргана.
- 12.Гурилаа 6тэнцүү хуваана.Хутгаар хувааж болноГэхдээ гурилаа гэмтээхгүйгээр дээрээс нь хүчтэй дарж хуваана.
- 13.Хуваасан гурилаа захаас нь татаад дээд талыг нь гөлгөх болгож зууван хэлбэртэй болгоно.
- 14.Гурилаа хувааж хэлбэрт оруулж байх зуураа хатаагүйн тулд чийгтэй алчуур дээрээс нь тавихаа мартуузай.
- 15.14ын гурилаа хайруулын тавгандаа хийж таглаад өрөөны хэмд 30-40мин байлгана.
- 16.Гурил чинэ 1дахин хөөвөл ОК!Хөөлгөж байх зуураа байн байн онгойлгож болохгүй.
Шарах:
- 17.Хайруулын тавгаа таглаад маш бага гал дээр 15-20мин хайрна.
- 18.Доод тал нь борлосны дараа эргүүлж хайрна. Дахиад 5-7мин бага гал дээр хайрна.
- 19.талхаа болсны дараа гаргаад хөргөнө.
- Масло, зөгийн бал, бяслаг, варьене гээд дуртай зүйлээ түрхээд идэж болно:)
Маш амархан бөгөөд гар доорх материалаар хийж болох учраас хийж үзээрэй.