![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/10/d2600023c4afaa56/3e85a0348e3b2f4original.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/9b934ea39d9fec33/3777c56e230982b8original.jpg)
Өнгөрсөн 2011 оны гүйцэтгэлд ихээхэн учир дутагдал байгааг гишүүд хэлж байлаа. Сангийн сайд Ч.Улааны хэлснээр Хүний хөгжлийн сан нэг тэрбум төгрөгийн өртэй байгаа юм байна. Гишүүн М.Зоригт Хөрөнгө оруулалтын санхүүжилт тааруу хэрэгжсэнийг хэллээ. Тухайлбал, 100 сургуульд зарцуулах хөрөнгөөс 17 нь л биелсэн байна. Ерөнхий аудитор ч үүнийг зөвшөөрсөн юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамужнай хамгийн олон хөрөнгө оруулалтыг тасалжээ. 2011 оны төсвийн гүйцэтгэлд асар их цоорхой байгаа төдийгүй эзэн холбогдогчгүй, тэр бүү хэл зээл авсан, тендэр авсан байгууллага нь байхгүй болсон тохиолдол цөөнгүй гарсан нь шалгалтаар илэрчээ.
Өмнөх оны төсөв ихээхэн улстөржсөн төсөв байсан гэдгийг гишүүн Ж.Батзандан хэлж, буруутай хүмүүст арга хэмжээ авах ёстой гэж байлаа.