Киргизийн Парламентийн ордны гадна өчигдөр “Сентерра Гоулд” компанийн эзэмшдэг Кумтор алтны орд”-ыг улсын мэдэлд авахыг шаардсан жагсаал болжээ. Хэдэн зуун жагсагчид ордон руу орохоор зүтгэж, цагдаа нартай мөргөлдсөн байна.
“Ассошейтэд Пресс” агентлагийн мэдээлснээр “Сентерра Гоулд”-ыг олон жил гол гуу цианит асгасан гэж буруутгаж байгаа юм байна. Лхагва гаригт “Сентерра”-гийн хувьцааний ханш хоёр хувиар буурч, 12,24 канад доллар болсон байна.

Киргизийн Засгийн газар гурван сарын өмнө “Сентерра”-гийн олборлолтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрээ эргэж харахаар болсноос дээрх жагсаал болжээ. “Сентерра” бол Киргизийн хамгийн чухал үүрэгтэй татвар төлөгч, олон мянган хүнийг ажлын байраар хангадаг учраас тус улсын эдийн засагт онцгой үүрэг гүйцэтгэдэг. Киргизийн нийт үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 60 хувь нь Кумторын ил алтны уурхайгаас гардаг гэж компанийн зүгээс тайлбарлаж байна.
“Сентерра Гоулд” төрийн эргэлтээр унагасан ерөнхийлөгч Курманбек Бакиеваас алт олборлох зөвшөөрлөө авч байжээ. Тус компани 1997 оноос хойш 8,4 сая унци алт олборлож 1,9 тэрбум ам.долларыг Киргизэд тушаасан байна.
Б.ХАЛИУН