Харумафүжи нутгийнхаа хүндэт иргэн болов

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Харумафүжи нутгийнхаа хүндэт иргэн болов

Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор Монгол улсынхаа нэрийг арлын Японд цуурайтуулж яваа хүчирхэг хөвгүүдийн нэг тус аймгийн Чандмань сумын харъяат Харумафүжи Их аварга Д.Бямбадоржийг аймгийнхаа “Хүндэт иргэн”-ээр өргөмжилсөн байна. Мэргэжлийн Сүмогийн барилдаанд 31 дарааллан давж, 70 дахь Их аварга Ёкозүна болсон бахдам амжилтыг үнэлж ийн өргөмжилсөн бөгөөд Ёкозүна Д.Бямбадоржид хүндэтгэл үзүүлэх “Алтайн бахархал 3” наадмыг ирэх онд зохион байгуулахаар болсон гэнэ. 

Эх сурвалж: www.grandnews.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж