Холливудын агуу жүжигчдийн нэг Жон Траволта, Английн дуучин Оливия Ньютон-Жонтой хамтран шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлэх “This Christmas” нэртэй шинэ цомог гаргахаар ажиллаж эхэлжээ. Зул сарын баярт зориулсан шинэ цомгоо тэд ирэх арваннэгдүгээр сарын 13-нд худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. “This Christmas” цомог нийт 13 дуунаас бүрдэнэ. Түүнчлэн цомогтоо багтсан "Rockin" Around the Christmas Tree," "I"ll Be Home For Christmas," "Deck the Halls" зэрэг цомгийнхоо зарим дууг Америкийн дуучин Барбра Стрейзанд, Тони Беннетт, Жеймс Тейлор нартай хамтран дуулжээ. Жон Траволта энэ тухай өчигдөр өөрийн “Twitter”-тээ бичиж, цомгийнхоо хавтасны зургийг тавьсан байна. Энэхүү цомгоос өмнө Жон Траволта, Оливия Ньютон-Жон нар хамтран 35 жилийн тэртээ "Grease" хэмээх мюзиклд хоршин дүр бүтээж байжээ.
Б.АНХТУЯА