Их Британийн Кино урлагийн институт (BFI)-ээс кино үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ирэх таван жилийн хугацаанд буюу 2017 он хүртэл 800 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг кино урлагийн салбар тэр дундаа кино продакшнуудад хийхээр болжээ. Дээрх хөрөнгө оруулалт нь ирэх таван жилд тус улсын кино продакшнуудын бүтээлийг дэмжих томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм. Британийн кино урлагийн институтийн төлөөлөгч Грэг Дайкийн үзэж буйгаар кино урлагаар дамжуулж үзэгчид цаг тутам боловсрол олж авч байдаг нь хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх хэрэгтэйг анхааруулж байгаа юм гэжээ. Мөн тэрбээр кино урлагийн институтээс кино продакшин болоод шинэ шинэ кино төслүүдийг дэмжих зорилгоор цаашид олон ажил хийх талаар мэдэгджээ.
Э.АНХТУЯА