Хүүхдийн мөнгөө ХААН Банкаас хураамжгүй аваарай

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгөө ХААН Банкаас хураамжгүй аваарай

Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 0-18 насны нийт хүүхдүүдэд 20.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн билээ. 0-18 насны бүх хүүхэд  хүүхдийн мөнгө авах эрхтэй бөгөөд улсын хэмжээнд 979.9 мянган хүүхэд сар бүр 20.000 төгрөг авахаар боллоо.
Төр засгийн шийдвэрийн дагуу иргэд, эцэг эхчүүд хүүхдийн мөнгөө авах арилжааны банкаа өөрсдийн хүсэлтээр сонгож байгаа бөгөөд ХААН Банкны хувьд орон даяар байрлах салбар нэгжээрээ дамжуулан олон мянган хүүхдийн мөнгийг банкныхаа орон даяар байрлах 500 салбар, 310 АТМ-аар хураамжгїй олгохоор болжээ.
Тиймээс ХААН Банк хүүхдийн мөнгөө авах иргэдийн хүсэлтийг 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бүх салбар, тооцооны төвүүд дээр хүлээн авч бүртгэж эхэлсэн байна. Та өөрийн цахим үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээтэй өөрт ойр байх салбарт хандахад л хангалттай.
Мөн та бүхэн хайртай үрсийнхээ улсаас өгч байгаа халамжийг ХААН Банкны өндөр хүүтэй, найдвартай “Боловсрол-Хүүхдийн ирээдүй” хадгаламжаар дамжуулан авч хүүхдийнхээ ирээдүйд зориулан хуримтлал үүсгэж болно.
Таны хүсэлт гаргасан сараас эхлэн хүүхдийн мөнгийг тооцон олгож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж