ГХ-ны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

ГХ-ны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв

Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Австрали Улсын Гадаад хэргийн сайд, сенатч Боб Карртай өчигдөр гадаад харилцааны яаманд албан ёсны хэлэлцээ хийв.

Сайд Л.Болд Австралийн Гадаад хэргийн сайдын энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, Ази, Номхон далайн бүс нутаг дахь манай чухал түнш орон болох Австрали Улстай харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв.

Ноён Б.Карр Австрали Улсын Ерөнхий консулын газар Улаанбаатар хотноо нээгдэж байгаа нь Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахыг онцолж, тус улсын Засгийн газраас манай иргэдэд олгох тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан тухай мэдээлэв. Түүнчлэн олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан бие биеэ дэмжиж ажиллах талаар саналаа илэрхийллээ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж