”ХасЛотто”-гийн азтан байрныхаа эрхийг гардлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

”ХасЛотто”-гийн азтан байрныхаа эрхийг гардлаа

“ХасЛотто”-ийн Супер азтан төрсөн өдрөөрөө иж бүрэн тавилгатай байрныхаа эрхийг гардлаа

ХасБанкны хамт олон хуримтлалттай Монголын төлөө “ХасЛотто” аяныхаа шаргал намрын азтанууддаа өчигдөр хонжворыг нь гардууллаа. Хонжвор гардсан азтанууд Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр есдүгээр сарын 30-ний өдөр тодорсон юм. “ХасЛотто”-ны 10 дахь удаагийн тохирлоор Булган, Орхон аймаг, Улаанбаатар хотын иргэд илүүтэй тодорч тус бүр нэг сая төгрөг, “Супер азтан” иж бүрэн тавилгатай байрныхаа хонжворыг гардлаа. Энэ удаагийн тохирлоор Улаанбаатар хотын иргэд илүүтэй азтай байсан юм. Хуримтлалтай Монголын төлөө “ХасЛотто” аяны 10 дахь удаагийн тохирлоор С.Нандинцэцэг, Ж.Дэнсмаа, Ш.Оюунцэцэг, С.Тунгалаг, Т.Мөнхчулуун, Г.Цэцэгсүрэн, Г.Цогбадрах, Ч.Мөнхбат, Ц.Дашзэвэг, Д.Саран нар саятан болсон. Харин “Супер азтан”-аар ХасБанкны Улаанбаатар хот дахь “Нарантуул” салбарын харилцагч 19 настай А.Базар-Эрдэнэ тодорлоо.

“ХасЛотто” аяны “Супер азтан” А.Базар-Эрдэнэ “Би ХасБанкинд хадгаламж нээлгээд 10 жил болж байна. Анх хүүхдийн “Тэмүүлэл” хадгаламжийг аав, ээж маань нээлгэж өгсөн юм. Хуримтлалтай Монголын төлөө “ХасЛотто” аянд байнга оролцож байгаа. Гэхдээ ямар нэг хонжворт итгэдэггүй байсан. МҮОНТ-ээр анх азтан болсноо мэдсэн боловч нэг л итгэж өгөөгүй. Удалгүй ХасБанкны ажилтан утасдаад хэлэхэд азтан болсондоо итгэсэн. Би эхнэртэйгээ ахындаа амьдардаг. Одоо өөрийн гэсэн байртай болсондоо баяртай байна” гэсэн юм. ХасБанкны Үйл Ажиллагаа Эрхэлсэн захирал Ч.Мөнхбаяр “ХасБанк хуримтлалтай Монголын төлөө “ХасЛотто” аяныхаа хүрээнд 10 дахь хонжвороо гардуулж байна. Энэ удаагийн “Супер азтан”-ны шагнал иж бүрэн тавилгатай байрыг Монголын нэгэн залуу гэр бүл хожсонд  баяртай байна. Дашрамд нэг зүйлийг тодруулахад азтан шалгаруулах нь ХасБанкны эцсийн зорилго бус харин хуримтлалтай чинээлэг Монгол иргэнийг бий болгох нь бидний эцсийн зорилго байх болно” гэсэн юм.

ХасБанкны “Супер Азтан” А.Базар-Эрдэнэ төрсөн өдрөөрөө хонжвороо гардсаныг ХасБанкны хамт олон бэлэгшээж тусгай бэлэг нэмж гардууллаа. “ХасЛотто” сугалаат аяны хонжворын санд иж бүрэн тавилгаар төхөөрсөн байртай болох эрх нэг, хосоороо гадаадад аялах эрх хоёр, саятан болох эрх хорь үлдсэн. Хуримтлалтай Монголын төлөө “ХасЛотто” аян дараагийн тохирол аравдугаар сарын 30-ны 21 цагт Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр явна гэдгийг сануулахад таатай байна.

Хуримтлуулсан төгрөг бүр тань аз, амжилт авчрах болтугай.
Хуримтлалтай Монголын төлөө Зөв банк ХасБанк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж