Америкийн хөгжмийн ертөнцийн супер оддын нэг, “Pussycat Dolls” хамтлагийн дуучин Николь Шерзингер болон “X Factor” шоуны од, дуучин Леона Льюис нар Английн тэргүүн баячуудын нэг Ричард Гаригийн хүү Бэний төрсөн өдөрт уригджээ. Олны танил хүмүүс төдийлөн цуглаагүй тэрхүү төрсөн өдрийн үдэшлэгт хөгжмийн ертөнцийн олны танил бүсгүйчүүд болох Льюис, Николь нар хүрэлцэн ирсэн нь үдэшлэгт уригдсан зочдын анхаарлыг эрхгүй татсан гэнэ. Үдэшлэг Лондонгийн тансаг зэрэглэлийн “Annabe” клубт болсон бөгөөд Бэний ойр дотныхон голдуу хүмүүс цугласан байна.
Э.АНХТУЯА