Бэкхэмийн гэр бүлийн отгон гишүүн Харпер хөлд оржээ. Хорвоод мэндэлсэн цагаасаа хэвлэлийнхний бай болж, папараццийнхны дуранд өртсөөр ирсэн Бэкхэмийн бяцхан гүнж бөмбөгний хойноос тонтор тунтар алхалж буй агшинг ч адтай гэрэл зурагчид алдсангүй. Дэвид Бэкхэмд алдар хүнд, амжилт авчирсан хөлбөмбөгийн авьяас охинд нь ч бас заяасан бололтой.
Арав гаруй жил ханилсан ч халуухан хэвээрээ гэгддэг Дэвид, Виктория нарын мөрөөдөл болсон Харпер Севен Бэкхэм охин өдгөө нэг ой, хоёр сартай юм.
Т.МАША