Ардчилсан намын удирдлагууд сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт өглөө 11.00 цагт сэтгүүлчидтэй 4:11 уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр дээрх уулзалт Ардчилсан намын байранд болох юм. Уулзалтад Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг болон бусад гишүүд оролцож, сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулт өгөх юм. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өмнөх 4:11 уулзалтад намын гишүүд, дарга нар мэдээлэл өгөхөөс илүү асуулт хариултаар уулзалтыг зохион байгуулах нь илүү үр дүнтэй гэдгийг онцолж байсан юм.
Ш.ЧИМЭГ