Дорнодын Матад сумын Тамсагийн талд газрын тосны хайгуул олборлолт явуулж байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө орууллаттай "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-тай холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэнэ. “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл" ТББ-ын нэхэмжлэлтэй энэ хэргийг Баянзүрх дүүргийн шүүх болон давж заалдах шатны шүүхээс "Петро Чайна Дачин Тамсаг" компанийг байгаль орчинд хохирол учруулж, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүйг тогтоож, 1,3 тэрбум төгрөгийг Матад сумын төсөвт оруулах шийдвэр гаргасан юм. Гэвч тус компанийн зүгээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаад байгаа юм.
Д.ЖАРГАЛ