Израйлийн Ерөнхий сайд Европт айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Израйлийн Ерөнхий сайд Европт айлчилна

Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ираны цөмийн хөтөлбөрийн асуудалд тодорхой арга хэмжээ авахыг шаардах зорилгоор Европын орнуудаар айлчлах гэнэ. Гэхдээ Израйлийн албаныхан түүний энэхүү айлчлалын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг нууцалж байгаа аж. Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өнгөрсөн долоо хоногт НҮБ-ийн уулзалтан дээр хэлсэн үгэндээ Ираны цөмийн хөтөлбөрт хориг саад хийхгүй бол ирэх зун гэхэд тус улс  цөмийн бөмбөгтэй болох тухай сануулсан юм.

Харин энэ талаар Ираны Гадаад Хэргийн сайдын төлөөлөгч “Хэрвээ Европын холбооны Иранд авч хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээ үр дүнд хүрэхгүй бол бид цэргийн хүчээр асуудлыг шийдэхээс өөр аргагүй болно.” гэж мэдэгджээ. Түүний энэ мэдэгдэл нь Израйль улс Ираны эсрэг цэргийн дайралт хийх сонирхолтой байгааг харуулсан байна. Израйль улс  Ираны цөмийн хөтөлбөрийн асуудалд ихээхэн санаа зовж байгаа бөгөөд энэхүү асуудалд олон улсын анхаарлыг хандуулахыг хичээж байгаа билээ.

Орчуулсан: Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж