Зарим хөрөнгө оруулагч Хятадын төв банк илүү их түүхий эд худалдаж авна итгэж байхад зарим нь Хятадын металлын эрэлт ерөнхийдөө буурна итгэж байгаа учраас тэдний дунд зэсийн үнийн олс татах тоглоом шиг хэлбэлзэж байна.
Гэхдээ Хятадаас ирж байгаа мэдээллээс үзвэл өсөлт буурсан хэвээр, сэргээгүй байгаагийн дээр Хятадад удирдлага солигдохын өмнөх улс төрийн хөдөлгөөнгүй байдал үүсээд байна. 12 сард үнэ ерөнхийдөө өсдөг боловч тийм ч тогвортой байна гэж би үзэхгүй байна ANZ банкны түүхийн стратегич Ник Треветан онцолсон байна.
Хятадууд даваа гаригаас амралтаа авч эхлэхэд худалдааны хэмжээ эрс багасч одоогоор Лондоны Металлын биржид тонн зэс 8,285 ам.доллар бол суларчээ. Зэс 9 сарын 19-нд 8,422 ам.доллар болж нилээн өссөн юм байна. Тэр үед дэлхий даяар төв банкууд эдийн засгаа урамшуулах арга хэмжээ авч эхлэсэн нь зэсийн үнэ сэргэхэд нөлөөлсөн. Гэхдээ л Хятадын эрэлт энэ жил дуустал ямар байх нь бүрхэг хэвээрээ учраас хөрөнгө хөрөнгө оруулагчид үнэ дээр ямар баримжаа авахаа мэдэхгүй зүдэрч байна.