Махны үйлдвэрлэлийн төхөөрөмжийг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Махны үйлдвэрлэлийн төхөөрөмжийг дэлгэнэ

“International meat industry-China” буюу мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн олон улсын үзэсгэлэн БНХАУ-ын Бээжин хотноо аравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд болох гэж байна. Дэлхийн махны холбоо, БНХАУ-ын махны холбоо 11 дэх жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэнд 500 гаруй орны аж ахуй нэгжийн төлөөлөл оролцох аж. Тэдний дунд Монголын аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид багтаж байгаа бөгөөд оролцохын хүсэгчид аравдугаар сарын 5-наас өмнө Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд бүртгүүлэх ёстой аж. Үзэсгэлэнд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, сав баглаа, боодлын, хяналт, шалгалтын, бактери устгах, бордооны болон малын эм, нэмэлт бодисууд, махан бүтээгдэхүүн хөлдөөх, хадгалах, тээвэрлэх гээд бүхий л тоног төхөөрөмжийг дэлгэх ажээ.

У.БОЛОР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж