Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар дээрх наадамд Хятад, Өмнөд Солонгос тэргүүтэй Азийн хэд хэдэн улс оролцох юм байна. БНАСАУ-ын уг кино наадамд оролцох уран бүтээл нь найруулагч Ким Гуан Хюний өнгөрсөн есдүгээр сарын 9-нд нээлтээ хийсэн хайр дурлалын сэдэвт "Comrade Kim Goes Flying” кино аж. Тус киноны гол дүрд хойд Солонгосын нэртэй жүжигчид болох Хан Жон Сим болон Пак Чун Кук нар тогложээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын кино наадмыг зохион байгуулагчдын мэдээлснээр кино наадмын үеэр сүүлийн үед дуу хөгжмийн ертөнц болоод интернэт ертөнцөд дэлхий дахиныг байлдан дагуулаад байгаа рэппэр PSY “Gangnam Style” дуугаа дуулж үзэгчдэд бэлэг барих гэнэ.
“Busan International” кино наадамд БНАСАУ оролцоно
БНСУ-ын зохион байгуулах “Busan International” олон улсын кино фестивальд олон улсад хамгийн хаалттай гэгддэг БНАСАУ нэгэн дэлгэцийн бүтээлээ анх удаагаа оролцуулах болсон байна. Азийн кино ертөнцөөр амьсгалах “Busan International” олон улсын кино наадам маргааш буюу пүрэв гаригт нээлтээ хийх бөгөөд есөн өдрийн турш үргэлжлэх гэнэ.
Э.АНХТУЯА