Парисийн автосалон дэлхийд олон тооны хурц тод концептуудыг (Концепт-инновациийн уран бүтээлч утга агуулсан санаа. Ийм санаа агуулсан бүтээгдэхүүнийг концепт-бүтээгдэхүүн гэх ба олон нийтэд харуулахаар бүтээгдсэн цорын ганц загвар юм. Жишээлбэл: концепт-кар.) харуулав. Авто машины үйлдвэрлэлийн алс холын ирээдүйг харуулсан дизайнерүүдийн бүтээлүүд нь үйлдвэрийн дамжлагт лавтай орох загваруудтай зэрэгцэн нүд мялаав. Парисийн үзэсгэлэнгийн спортын машинуудын загваруудаас танилцуулья. Парисийн авто салон хоёр жилд нэг удаа болдог XIX зууны сүүл үеэс эхлэлтэй.
Хамгийн их хүлээгдсэн танилцуулга нь Jaguar-ийн F-type спортын шинэ загвар болов. Хэдийгээр Британийн маркийг спортын машинд анхаарлаа хандуулдаггүй гэж муулж болохгүй ч компанийнх нь хувьд энэ дэгжин, авсаархан F-type нь 10 жилийн анхны бүрэн хэмжээний спортын машин бөгөөд домогт E-type цувралыг эргэн сэргээх зорилготой машин гэнэ. Одоохондоо арын дугуйны мацалттай родстер F-type загвар кабриолет бүхээгтэй, гурван янзын хөдөлгүүрээр тоногложээ. Зургаан цилиндрийн гурван литрийн эзлэхүүнтэй 340 ба 380 морины хүчтэй хоёр хөдөлгүүр ба таван литрийн эзлэхүүнтэй найман цилиндрийн, 495 морины хүчтэй хөдөлгүүртэй хувилбаруудыг санал болгож байна. Сүүлийн хөдөлгүүртэй хувилбар нь байрнаасаа 4,2 секундын дотор 100 метрийн хурд авах бөгөөд цагт 300 км-ийн хурдтай. Бүх загварууд нь найман шатлал бүхий Quickshift хурдын хайрцгаар тоноглогдсон байна.
Автомобилийг агаарын урсгалын хөдөлгөөнтэй спойлераар тоноглож, бүхээгийг нь дөнгөж 12 секундийн тодор нээгдэх зөөлөн дээвэртэй хийжээ. F-type машин 75 – 100 мянган еврогийн үнэтэй, ирэх хавар худалдаанд гарна.
Германы компани Porshe спорткарын дизайны ирээдүйг харуулсан спорт концепт Panamera Sport Turismo загварыг танилцуулав. Автомобилийг зэрэгцээ хибрид хөдөлгүүрээр тоноглосон байна. Илүү чадвартай хибридийн цутгамал аккумляторыг ердийн цахилгаан шугамаас 2,5 цагийн дотор цэнэглэж болно. Хос хөдөлгүүрийн нэг нь гурван литрийн эзэлхүүнтэй 333 морины хүчтэй, бензинийн V6 хөдөлгүүр бөгөөд машин 100 метрийн хурдыг зургаан секундын дотор үзүүлнэ. 100 км-т 3,5 литр бензин зарцуулдаг. Машины нэг онцлог нь цахилгаан хөдөлгүүрээрээ 130 км/цагийн хурд гаргадаг. Үйлдвэрийн дамжлагын машинд энэ үзүүлэлт нь 75 км/цаг болно.
Суперкар Mclaren P1 концепт Парист хамгийн их анхаарал татаж байна. Ер бусын футурист дизайн нь шууд л олны харааг татна. Британи инженерүүд уралдааны замд ч нийтийн замд ч адилхан явж чадах машиныг бүтээхээр оролдсон байна.
Жин ба хүчний харьцаа нь нэг тонн-д 600 морины хүч болж байна. Тэр нь Porsche 918 Spyder эсвэл F70 Ferrari загвараас хамаагүй их бөгөөд цагт 320 км-ийн хурдыг үзүүлж чадна.
Lamborghini компани шинэчилсэн Gallardo загвараа үзүүлэв. 2003 оноос хойш гаргаж буй загварын шинэчлэл хэтэрхий хувьсгалч болж чадаагүй. Машиныг өмнөхийн адил 5,2 литрийн, 560 морины хүчтэй, V10 хөдөлгүүрээр тоногложээ.
Maserati задгай кабриолет GranCabrio MC загвараа танилцууллаа. Түүнийг GranTurismo MC Stradale загвараа амжилттай гаргасны дараа бүтээжээ. GranTurismo MC Stradale ба GranTurismo Sport загваруудад ашиглаж байгаа бензинийн 4,7 литрийн эзлэхүүнтэй V8 хөдөлгүүрээр тоногложээ. Зуун метрийн хурдыг 4,9 секундад авах ба 289 км/цагийн дээд хурдтай.
Шинэ загвар өмнөх хоёроосоо арай урт үүнийг капотын түрэмгий дизайнаар, арын агаар хагалагч зэргээр бусдаас нь онцолж болно.
Mercedes хамгийн хуртай бөгөөд хүчтэй цахилгаан машиныг танилцуулж байна. Германчууд шинэ загвараа SLS AMG Electric Drive гэж нэрлэжээ. Дугуйнуудад байрлуулсан дөрвөн цахилгаан моторын хүч нийлээд 745 морины хүчтэй. Цэнэглэх зай нь 60 кВт/цагийн эзэлхүүнтэй усан хөргөх төхөөрөмжийн хамт 548 килограмм. Цахилгааны ердийн сүлжээнээс 20 цагийн дотор бүрэн цэнэглэж болно. Шинэ загвар нь радиоторын оргиналь сүлжээний дизайнтай. Шаврын хаалт ба хаалгыг зэсийн хавтангаар хийсэн байна. Машин худалдаанд ирэх жил гарч ирэх ба үнэ нь 415 мянган евро орчим байх ажээ.
Хамгийн сонирхолтой машины нэг нь Peugeot Onyx концепт болов. Дунд хэсгийг эзэлсэн хибрид хөдөлгүүртэй, карбоны үндэс бүхий бүхээгтэй энэ загвар дөнгөу 1,1 тонн жинтэй. Хибридийн 3,7 литрин V8 хөдөлгүүр нь 600 морины хүчтэй гэнэ. Цахилгаан хөдөлгүүр нь тормосын кинетик эрчим хүчээр зайгаа цэнэглэнэ. Харин ийм загвар үйлдвэрлэх эсэх нь тодорхойгүй байна.
Бэлтгэсэн: Ш.МЯГМАР