АНУ-ын Орегон мужийн Кус хэмээх жижиг хотод оршин суудаг 69 настай Терри Вансе Гарнер гэдэг фермерийн цогцсыг өчигдөр гэр бүлийнхэн нь гахайн байран дотроос олсон бөгөөд гахайнууд нь түүний биеийн талыг нь идсэн байжээ. Тус хотын цагдаа нар талийгаачийг гахайнууддаа идүүлэхээс өмнө нас барсан уу эсвэл гахайнууд нь түүнрүү дайрч хөнөөсөн үү гэдгийг тодруулахаар цогцсыг нь Орегоны их сургуулийн харъяа антропологийн шүүх эмнэлэг рүү илгээсэн байна. Гэхдээ цагдаа нар урьдчилсан байдлаар түүнийг гахайгаа тэжээж байхдаа зүрхний шигдээсээр өнгөрсөний улмаас ийнхүү идүүлсэн байх гэж таамаглажээ. Терри Вансе Гарнер нь гахайн аж ахуй эрхлэхэс гадна цацагт хяруул гэх мэт олон төрлийн шувуу тэжээдэг байсан аж. Түүний ах Майкл Гарнерийн хэлснээр тэрбээр олон жил гахай тэжээж байгаа бөгөөд жилийн өмнө нэг гахай нь түүн рүү дайрч хазаж байсан гэнэ. Терри Вансе Гарнер нь Вьетнамын дайнд оролцож байсан ахмад дайчин юм байна.
Б.АНХТУЯА