Олон жил өнгөрсөн ч андын нөхөрлөл, хамтлагийн холбоогоо тасалдуулаагүй “Номин талст” хамтлаг 15 жилийн ойн тоглолтоо саяхан нижгэр тэмдэглэсэн билээ. Тэгвэл баяр дээр баяр гэгчээр тоглолтынх нь уур амьсгал халуухан дээрээ байхад хамтлагийн ахлагч дуучин Д.Батсүхийн гэргий Н.Жаргалан өчигдөр “Гурван гал” эмнэлэгт гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Санасанаа авч сарвайсанаа гүйцээж байдаг угийн мужик зантай дуучин залуугийн гэргий Н.Жаргалан манай улсын нэрт өмгөөлөгч С.Нарангэрэлийн эрхи танхи охин гэдгийг мэдэх нэг нь андахгүй. Ямартаа ч нэгэн үе загварын тайзыг тамгалаж явсан Н.Жаргалан хатагтай нөхөртөө охин хүүхэд тэврүүлж баяр дээр нь баяр нэмэн бэлэг барилаа. Охин үрээр бүл нэмсэн дуучин залуугийнхаа гэр бүлд аз жаргал хүсье.
Эх сурвалж: www.grandnews.mn