Томми Ли 50 насныхаа ойг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Томми Ли 50 насныхаа ойг тэмдэглэнэ

Америкийн “Mцtley Crьe” нэртэй хүнд  рок хамтлагийн хөгжимчин, ая зохиогчТомми Ли өнөөдөр буюу лхагва гаригт 50 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэнэ. Өдгөө 50 насны босгыг алхаж байгаа тэрээр шинэ содон, янз бүрийн утга агуулга бүхий шивээс хийлгэдгээрээ алдартай. Түүний биен дээр хүний гавлын дүрс бүхий шивээснээс эхлээд төрөл бүрийн луугийн дүрс, могой гэх мэт олон шивээс байдаг аж. Гэсэн хэдий ч Ли хэзээ ч өөрийн биен дээрх шивээсээ тоолж байгаагүй гэнэ. Тэрээр “Tommyland” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Миний шивээс бүхэн утга агуулгатай, хайртай хүмүүстээ зориулж хийлгэсэн шивээснүүд ч байгаа” хэмээн ярьжээ.

Ли  хоёр хүүхэдтэй бөгөөд хуучин эхнэр Памела Андерсоноос салаад 13 жилийн нүүрийг үзэж байгаа. Түүний “Mцtley Crьe” хамтлаг бол 1980 онд Лос-Анжеласт байгуулагдсан бөгөөд хүнд рок хөгжмийн урсгалд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэд 1980-аад оны рок хайрын дуугаараа хамгийн алдартай  байсан гэнэ. Түүнчлэн саяхан олон нийтийн сүлжээ сайт болох Facebook-ээс явуулсан бүх цаг үеийн хамгийн шилдэг арван рок хамтлагийн нэгт “Mцtley Crьe”  шалгарсан байна. Facebook-ийн уг санал асуулгад хоёр сая орчим хүн оролцжээ. 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж