Нүүрсний экспорт 10 саяд хүрэх төлөвтэй

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Нүүрсний экспорт 10 саяд хүрэх төлөвтэй

Манай улсын дулаан цахилгааны 90 гаруй хувийг зөвхөн нүүрс ашиглан үйлдвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар нүүрсний салбарт 40 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмч давамгайлсан Багануур, Шивээ овоо ХК-ууд нүүрсний хэрэгцээний 60 хувийг олборлож, дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг ажээ. Өнгөрсөн онд 13,2 сая тонн нүүрс олборлож, 7,5 сая тонныг нь экспортолжээ. Нүүрсний экспортод “Чинхуа-МАК”, “МАК”, “Саусгоби сэндс”, “Тавантолгой”, “Энержи ресурс” зэрэг компаниуд толгой цохидог бөгөөд эдгээр компанийн экспортын хэмжээ энэ онд 10 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа юм байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж