Ираны риалын ханш унасаар

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Ираны риалын ханш унасаар

Ираны “хар зах” дээр аравдугаар сарын 1-нээс ам.долларын ханш 29,6 мянгаас 33,5 мянган риал болон өсөв. Энэ тухай Mesghal.com. сайтын мэдээнээс ишлэн Agence France-Presse мэдээлэв. Долоо хоногийн өмнө даваа гаригт 24,6 мянган риалаар нэг долларыг авч байжээ.

Тус орны Fars агентлаг Тегераны трейдерүүд ам.доллар нөөцөлж байгааг дамжуулжээ. Хөрөнгө оруулагчид риалаас зугтаж буйг энэ жилд 30 хувиар нэмэгдсэн үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт  нь гэрчилж байна.  Хотын элитийн районуудад үл хөдлөх хөрөнгийн эрэлт саналаасаа мэдэгдэхүйц нэмэгдэв.

Ираны валютын наймаачдын холбооны хэвлэлийн төлөөлөгч Носрат Эззати (Nosrat Ezzati) риал ба ам.долларын ханш нь “хиймэл” гэж IRNA гэх улсын агентлагт мэдээлжээ. Түүний хэлснээр валютын солилцоо зах зээлд явагдахгүй байгаа гэнэ. Өмнө нь Ираны эрх баригчид ам.долларын ханшийг 12,26 мянган риал гэж албан ёсоор тогтоож байсан. Гэхдээ ихэнх иранчуудын хувьд энэ хүчиршгүй өндөр үнэ юм.
Өнгөрсөн жилийн сүүлчээр Иранд 13 мянган риалаар ам.долларыг чөлөөтэй худалдан авч болохоор байсан. Исламын бүгд найрамдах улсын валютын ханш Европын холбоо ба АНУ-ын Ираны эсрэг авсан хоригийн улмаас унах болсон. Долдугаар сарын 1-нээс Европын холбооны компаниудад Тегеранаас нефть худалдан авахыг хориглосон хориг хүчин төгөлдөр хэвээр байна. Мөн АНУ Иранд санхүүгийн хориг тавиад байгаа юм.

Бэлтгэсэн .Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж