"Улаанбаатар, би чамд хайртай!" ухаалаг гар утасны видео наадамын дүрэм:
1.Сэдэв
1.1 Наадамд бүртгүүлсэн оролцогч бүр "ухаалаг гар утсаар" дараах сэдвүүдээр чөлөөт видео бичлэг хийж оролцно.
1.2 Кино. Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, нийгэмд тулгарч буй том жижиг асуудал, таны сэтгэлийг зовоож эсвэл баярлуулж буй хотын бодлого. Жишээ нь: түгжрэл, харилцаа, соёл, авлига, зам засвар… гэх мэт Эх нутаг, нийслэл хот, аав ээж, эмээ өвөө, төрж өссөн хороолол, хайрт хань, гэр бүл эсвэл хэн нэгний хайрын түүхийн тухай.
1.3 Баримтат кино. Улаанбаатар хотын өөрчлөлт, цэцэглэлт, сэргэн мандалт, хүмүүсийн харилцаа, соёл гэх мэт таны сэтгэлд буюу нүдэнд дээр тань өөрчлөгдөж буй бүхний тухай.
1.4 Реклам. Хэдхэн хормын хугацаанд Улаанбаатар хотоо эсвэл хотынхоо ямар нэгэн үнэт зүйлсийг рекламдах. Улаанбаатар би чамд хайртай наадмын логог рекламдах.
1.5 Видео клип. Наадамд оролцогч ямар нэгэн дуу, хөгжим сонгож түүндээ зориулан дүрсжүүлнэ. Бүжиг, дуу, шүлэг байж болно. Жишээ нь: Хийморь тэтгэсэн Улаанбаатар, флаш моб, явах цаг боллоо . . .
1.6 Гэрийн бичлэг. Наадамд оролцогч гар утсаараа хамгийн энгийн бичлэгээ хийж оролцож болно. Өөрийн болон бусдын ажил, амьдрал, гэр бүл, амьтан гэх мэт.
2. Журам болон шаардлага
2. 1 Сонгосон сэдвээрээ зөвхөн "Ухаалаг гар утас" ашиглан наадамд оролцох.
Жишээ нь: I phone, Galaxy S, HTC8, IEOSX5 . . .
2.2 "УЛААНБААТАР БИ ЧАМД ХАЙРТАЙ" сэдвийн хүрээнд бүтээлээ хийх.
2.3 Ямар нэгэн мэргэжлийн зургийн аппарат ашиглахгүй байх.
2.4 Бүтээлийнхээ өмнө наадмын лого, бүртгэлийн дугаар хоёрыг байрлуулах.
2.5 Оролцогч бүр бүтээлдээ нэр өгөх.
2.5 Зохион байгуулагчаас өгсөн мандатыг наадмын хүрээнд тогтмол зүүх.
3. Формат болон хугацаа
3.1 Сонгосон бүтээлүүдийг доор заасан форматаар хийх:
А. Ухаалаг гар утас
B. HD формат
C. Дүрсний эвлүүлэг хийсэн байх
D. Дууны чанар сайн байх
E. 3.2-т заасан хугацааг барих
3.2 Сонгосон бүтээлүүдээ доор заасан хугацаанд хийх:
А. Кино 5-7 минут
B. Баримтат кино 5-7 минут
C. Реклам 30-60 секунд
D. Видео клип 3-5 минут
E. Гэрийн бичлэг 1-3 минут
4. Шалгаруулалт
4.1 Наадамд оролцож буй бүх бүтээлийг аравдугаар сарын 20-н хүртэл бүртгэж авснаас хойш нийт бүтээлүүдийг энэ сарын 21-н хүртэл www.facebook.com/ubiloveyou гэсэн сайт дээр байрлуулж энэ сарын 28-ны өдөр хүртэл сэдэв бүрт хамгийн их “лайк” авсан бүтээлийг шилдэг бүтээлээр шалгаруулна.
5. Шагнал
5.1 Хамгийн их санал авсан шилдэг бүтээл таван сая төгрөгийн шагналтай.
5.2 “G-Mobile”-c ухаалаг гар утас мөн 10GB дата эрх.
5.3 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал.
5.4 Зохион байгуулагчийн нэрэмжит шагнал болон цом.
6. Наадмын хуваарь
6.1 "Улаанбаатар би чамд хайрта" ухаалаг гар утас видео наадам нь доорох хуваарийн дагуу явагдана:
10.01- 10.10-нд Бүртгэл
10.02 -10.20-нд Бүтээл хийх
10.20-нд Бүтээл өгөх
10.21-нд Facebook – дээр бүх бүтээлийг байруулах
10.2 -10.28-нд Шалгаруулах
10.29 Шагнал гардуулах ёслол тус тус болно.