“Тусгай салаа” киноны Сүлдийн дүрээр үзэгчдийн танил болсон залуу жүжигчин А.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийг зорьж яваад автын осолд орон эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр осол гарах үед жолоо барьж явсан бөгөөд хүндхэн гэмтэл аван толгойдоо 20 гаруй оёдол тавиулсан байна. Цаг алдалгүй анхны тусламж аван эрчимтэй эмчилгээнд орсон түүний бие одоогоор дээрдэж байгаа хэмээн ойрын эх сурвалж нь дуулгасан юм. Учир нь өнөөдөр түүний талаар нэгэн сайтад зуурдаар нас барлаа хэмээн бичсэн байсан тул бид ойрын танилтай нь холбогдон энэ талаар тодруулсан юм. Жүжигчин А.Алтанхуяг эмнэлэгт хүргэгдээд долоо хонож байгаа, түүний биеийн байдал эрс сайжирч байгаа гэнэ.
Г.ДАША