“Samsung” АНУ-ын зах зээлд тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

“Samsung” АНУ-ын зах зээлд тэргүүлж байна

2010 оны эхний улиралд “Samsung Electronics” компани АНУ-ын гар утасны зах зээлийн 30 хувийг анх удаагаа эзэллээ. Зах зээлийн судалгааны “Strategy Analytics” компанийн Ням гаригт гаргасан тайлангаар “Samsung Electronics” компани энэ оны эхний улиралд Америкт 12.3 сая гар утас зарсан нь Америкт борлуулагдсан нийт гар утасны 30.1 хувийг эзэлж байна. “Samsung Electronics” компани Канадын зах зээл дээр 600,000 мянган ширхэг зарсан нь зах зээлийн 26.5 хувь болж байна. Ийнхүү АНУ, Канадын нийт зах зээлийн 29.9 хувийг эзэлж байна гэсэн үзүүлэлтээрээ “Samsung” компани Хойд Америкийн зах зээл дээр долоон улирал дараалан тэргүүлэх байр суурьтай байна. Хойд Америкийн зах зээл дээр эхний улиралд 7.9 сая гар утас зарсан гэсэн үзүүлэлтээр “LG Electronics” компани зах зээлийн 18.3 хувийг эзэлж байгаа бөгөөд борлуулалтаараа хоёрт орж байна.
“Blackberry” смартфон гар утас үйлдвэрлэдэг “Research In Motion” компани зах зээлийн 11.8 хувийг эзэлж байгаа гэсэн үзүүлэлтээр гуравт орж байна. 5.1 сая гар утас зарсан “RIM” анх удаагаа “Motorola” компанийн өмнө гишгэж байна. 4.7 сая гар утас зарсан үзүүлэлтээр “Motorola” дөрөвт орж байгаа бол 3.1 сая ширхэг “iPhone” гар утас зарсан гэсэн үзүүлэлтээр “Apple” компани тавд орж байна гэж Өмнөд Солонгосын “Chosun Ilbo” агентлаг мэдээллээ. Дээрх судалгаанаас үзвэл Хойд Америкийн зах зээлд тэргүүн байр эзэлж байгаа эхний хоёр компани хоёулаа Өмнөд Солонгосын компаниуд байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж