Сирид “Хезболлах”-ийн цэргийн командлагч амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Сирид “Хезболлах”-ийн цэргийн командлагч амь үрэгджээ

Ливанд голчлон үйл ажиллагаа явуулдаг Исламын шийт ургсгалын “Хезболлах” бүлэглэлийн цэргийн командлагч Али Хуссейн Насиф Сирид  амь үрэгджээ. Али Хуссейн Насиф туслахуудын хамтаар Сири улсын  хилийн ойролцоо явж байгаад “Сирийн чөлөөлөх арми”-ийн отолтод өртөн амь үрэгдсэн байна. “Хезболлах” бүлэглэлээс Али Хуссейн Насифийн цогцосыг өнгөрсөн ням гаригт Ливанд авчирч  Бекаа тосгонд оршуулжээ. Энэхүү оршуулах ёслолд тус  бүлэглэлийн хоёр ч дээд албан тушаалын удирдагчид оролцсон байна. АНУ лалын “Хезболлах” бүлэглэлийг Сирийн Башар аль-Ассадын Засгийн газарт тусламж дэмжлэг үзүүлэн, томоохон ар тал болдог гэж буруутгадаг ч тус бүлэглэл үүнийг үгүйсгэдэг аж. Харин Ливаны албаныхан “Хезболлах” болон түүний зүүн жигүүрийн  “Лалын эсэргүүцэл” бүлэглэлүүдийг Сирийн зөрчил мөргөлдөөнд оролцдог хэмээн буруутгаж, үүнийг нотлох хэд хэдэн баримтыг дэлгэн үзүүлжээ. Үүний зэрэгцээ өнгөрсөн наймдугаар сард Сирийн Засгийн газрын цэргүүд болон босогчдын хоорондох тулалдааны үеэр “Хезболлах” бүлэглэлийн өөр нэгэн цэргийн командлагч Муса аль-Шахими амь үрэгдсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж