Стив Вондерийн төгөлдөр хуурыг музейд тавина

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Стив Вондерийн төгөлдөр хуурыг музейд тавина

Америкийн Луисвил хотын “American Printing House” буюу APH-аас  нэрт дуучин Стив Вондерын Мичиганд хүүхэд байхдаа хэрэглэж байсан төгөлдөр хуурыг  тус хотын музейд тавихаар болсныг мэдэгджээ. Стив “Steinway” нэртэй уг төгөлдөр хуураа 1960-аад оны үед Мичиганий дунд сургуульд сурч байхдаа хэрэглэж байсан аж. Өдгөө 62 насны босгыг алхаад байгаа Стив дөнгөж 11 настайдаа төгөлдөр хуураас гадна олон хөгжмийн зэмсгээр тоглож эхэлсэн гэнэ. Луисвил хотын музейн тайлбарлагч Роберт Уилямсын мэдээлснээр түүний төгөлдөр хуурыг энэ сарын 11-ний өдөр уг музейд авч ирэхээр болсон байна. Дэлхий даяар гоц авъяастан хэмээн  нэр алдраа түгээсэн Стив Грэммийн 22 удаагийн шагналтай. Түүнийг дэлхий даяар хөгжмийн ертөнцийн шилдгүүдийн нэг хэмээн  хүлээн зөвшөөрдөг юм. Стивийн хүүхэд байхаасаа одоо хүртэл тоглодог хөгжмийн зэвсгийн тоонд гитар, бөмбөр, хийл , конга зэрэг хөгжмийн зэмсгүүд багтдаг аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж