Орон нутгийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигчид хангалттай дэвшдэг, мөн хангалттай хувиар сум, хорооны Засаг дарга болон ИТХ-д сонгогддог гэсэн шалтгаанаар Орон нутгийн сонгуулийн хуульд квот тусгаагүй байжээ. Гэвч 2013 оноос төсөв шинэчилсэн хуулиар хэрэгжиж, улс төрийн нөхцөл байдал ч өөрчлөгдөх тул эмэгтэйчүүдэд квот тавьж өгөх зайлшгүй шаардлага гарсан гэж УИХ-ын эмэгтэй гишүүд үзсэн байна.
Мөн УИХ-д квотоор, намын жагсаалтаар сонгогдож орсон эмэгтэй гишүүд орон нутагт нэр дэвших эмэгтэйчүүдэд анхаарал хандуулахгүй байна гэх шүүмжлэл сүүлийн үед нэлээд гарсан нь хуульд ийнхүү өөрчлөлт оруулахад хүргэсэн бололтой. Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа энэ сарын 5-нд эхэлж 9-ний өдөр дуусна. Тиймээс үлдээд буй ганц хоногт амжуулж хуулиа батлуулна гэдгээ хэвлэлийн бага хурал хийлгэсэн гишүүд амлалаа.