Мэдлэгийг нүүлгэж авчиръя

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Мэдлэгийг нүүлгэж авчиръя

Удахгүй болох гэж байгаа “БизнесПлас+” хөтөлбөрийн тухай Ганабелл Институтын захирал П.Гандолгортой уулзаж хөтөлбөрийн зорилго болон улс оронд ямар ач тустай болох талаар тодруулж уншигч Та бүхэндээ толилуулж байна.
Сайн байна уу та. Өөрийнхөө талаар болон хөтөлбөрийнхөө талаар танилцуулна уу?
Сайн байна уу? Юуны өмнө бидний хийж буй хөтөлбөрийн талаар олон нийтэд мэдээлж дэлгэрэнгүй ярилцлага хийх болсон та бүхэнд баярлалаа.
Хөтөлбөрийн талаар ярихаас өмнө ерөнхий зүйл буюу өнөөгийн Монгол улсын байдлаас яриагаа эхэлсэн нь дээр болов уу? гэж үзэж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол улсын нэр хүнд дэлхийн тавцанд өсч, улс төрийн талбарт ч тэр, бизнесийн салбарт ч тэр олон улсын хэмжээнд хамтран ажиллах эхлэл тавигдаж байна. Ялангуяа уул уурхайн салбарт олон улсын томоохон компаниуд, тэр бүү хэл дэлхий дамнасан хүчирхэг корпорациуд ч орж ирж байна. Тэгэхээр тэдэнтэй ижил түвшинд хамтрагчийн байр сууринд байя гэвэл бид мэдлэг, мэдээллээ тэдний түвшинд аваачиж тавих зайлшгүй шаардлагатай.
Мөн дээр нь Монгол улсад маань цөөхөн эрдсээс хамааралтай эдийн засаг тогтох аюул байна. Энэ нь манай улсын эдийн засгийн дархлааг сулруулж байгаа бөгөөд бусад салбараа уялдаатай хөгжүүлэх, ирээдүйгээ харж төлөвлөх шаардлагатай байгаа юм.
Гэтэл Монголын бизнесийн салбарт тулгамдаж буй хамгийн гол бэрхшээл нь чадварлаг боловсон хүчний дутагдал болчихоод байна. Сүүлийн 2 жилийн “Монгол улсын өрсөлдөх чадварын индекс” ээр чадварлаг боловсон хүчний дутагдал №1 асуудал болж гарч ирсэн.
Энэ асуудал хурцаар тавигдаж эхэлснээр төрийн зүгээс боловсролд тавих анхаарал өндөрсөж, сургалт, зөвлөгөө, зуучлалын байгууллага олон чиглэлд бий болж байгаа нь сайшаалтай хэдий ч тэндээс олон улсын шаардлагад нийцсэн боловсон хүчин бий болоход цаг хугацаа ихээхэн шаардагдахаар байгаа. Тэгэхээр бидний хувьд энэ цаг хугацааг товчлох зорилгоор “Мэдлэгрүү нүүхийг зогсоож, Мэдлэгийг нүүлгэж авчиръя” концепцитой хөтөлбөр хэрэгжүүлэх болсон юм.
Энэ хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд АНУ-ын Мичиганы Их Сургуулийн 5 эрдэмтэн Монголд ирж 2012 оны 10 сарын 15-28-ны хооронд Чингис зочид буудалд сургалт явуулах юм.
Концепци чинь их таалагдлаа, энэ хүрээнд ярихад Монголын олон залуус гадаадад өндөр мэргэжил эзэмшээд тэндээ ажиллаж байгаа талаар их мэдээлэл гардаг болсон. Энэ талаар хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажил гэвэл?
Олон залуус маань гадаадад байна. Дээр нь сайн залуус маань эх орондоо эргэн ирж байна, ер нь монголдоо ирэхийн мөрөөсөл болж байна гэхэд хилсдэхгүй. Хөтөлбөрийн маань зорилгын нэг агуулга нь ч энд чиглэж байгаа юм. Тэднийгээ Монголд авчрахад мэдээж цаг хугацаа шаардахаас гадна орчинг нь бий болгох хэрэгтэй. Төр засаг, олон нийт, байгууллагууд ч энэ чиглэлд олон ажил өрнүүлж байгаа нь мэдээж.
Гэтэл бидэнд цаг хугацаа хайран, яг өнөөдөр бидэнд Монголдоо байгаа залуусаа шинэ мэдлэгээр цэнэглэх хэрэгцээ бас байна. Дэлхийн менежерүүдтэй ном хаялцах түвшний өндөр мэдлэгтэй супер залуус бий болж байгаа хэдий ч цөөхөн байна. Ийм залуусыг асар богино хугацаанд хэдэн мянгаар нь бэлдэх, тэднийг ирээдүйн чиг хандлагад нийцүүлэн тасралтгүй шинэ мэдлэгээр цэнэглэх, хөгжүүлэх, чадваржуулах, зэврүүлэхгүй байх тогтолцоо нэн даруй шаардлагатай.
Энэ ажилд бол цаг хугацаа бага шаардагдана. Бид энэ талаас нь эхэлж харахыг зорьсон буюу одоо байгаа боловсон хүчний нөөцөө чадавхжуулъя. Ингэж чадаж гэмээ нь бид дэлхийтэй өрсөлдөөнд орж, Монгол улсаа дэлхийн бодлогод нөлөөлөхүйц улс болгох ирээдүйн зорилгодоо ойртох алхам хийхийн зэрэгцээ тусгаар тогтнолоо баталгаажуулах үйлсэд ч нэмэр болно гэж харж байгаа.
Өмнө нь Монголд гадаадын эрдэмтэд сургалт явуулж байсан. Танай хөтөлбөрийн ялгаа?
Тийм. Гадаад эрдэмтэд нийлээн ирж байгаа. Гэхдээ бас учир дутагдал байна. Их ерөнхийлөх хэлбэртэйгээр энэ сургалтууд маань яваад байгаа, байгууллагууд гүнзгийрсэн мэдлэг олгох сургалтуудыг зөвхөн өөрийн байгууллагын хүрээнд явуулаад байгаа тал харагдаж байна.
Гэтэл нийт Монголчуудын хувьд буюу бүхий л салбарын компаниудын хувьд нарийн мэргэжлийн чиглэл, гүнзгийрсэн мэдлэг чухал шаардлагатай юм.
Тэгэхээр энэ орон зайг нөхөх зорилгоор бид 9 чиглэлээр мэргэшсэн 5 багшийг урин авчирч байгаа нь Монголдоо анх удаа, мөн өндөр мэргэшсэн багш нар тул зардал тал дээр өндөр гарч байгаа.
Уригдан ирж буй багш нар маань хичээлээ чиглэл чиглэлдээ гүнзгийрүүлэн заах бөгөөд жишээлбэл VIP хөтөлбөрийн хүрээнд оролцож буй байгууллагын зарим мэдээллийг багш нартаа урьдчилан явуулж тэдэнд таарахуйц кейсүүдийг бэлтгэж, ерөнхий зүйл ярихаасаа илүү асуудал шийдэх хэлбэрээр явахаараа манай сургалтын хөтөлбөр онцлогтой юм.
Та бүхэн Мичиганы Их Сургуулийн эрдэмтдийг урьсан гэлээ. Энэ нь ямар нэгэн учир шалтгаантай юу?
Тиймээ. Мичиган муж улс нь манай улстай эдийн засгийн бүтцийн хувьд их адилхан. Женерал Моторс, Форд, Крайслер гээд 3 том машин үйлдвэрлэдэг корпорацитай, тэднээсээ хамааралтай эдийн засагтай байсан бөгөөд 2008-09 оны эдийн засгийн хямралд хамгийн их өртсөн муж улс.
Одоо бол эдийн засгийн хямралаас гараад зогсохгүй бусад муж улсуудаасаа илүү өндөр өсөлтийг үзүүлж байгаа гэхэд болно. Тэгэхээр тэд юу хийв? Дөрөвхөн жилийн дотор яаж хямралаас гарав? гэсэн асуулт гарч ирнэ.
Тэдний хувьд өндөр бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилтнууддаа түшиглэн бусад салбараа хөгжүүлэх, тэр дундаа ЖДБ-ийг иргэд, төрийн байгууллагууд, томоохон корпорациудтай уялдуулан хөгжүүлдэг шинэ технологийг бий болгож хэрэгжүүлсэн байгаа юм.
Муж улсын хувьд өндөр түвшинд бэлтгэгдсэн 600 гаруй мянган хүн байгаагийн 70 мянга нь машин үйлдвэрлэлийн салбарт, үлдэх 530 гаруй мянган хүн бусад салбарт хүчин зүтгэх болсноос ч энэ хөгжил харагдана.
Тэгэхээр бидний хувьд хямралыг давсан энэ туршлага ноу-хауг Монголдоо авчирах гэж зорин ажилласны үр дүнд багш нар маань ирэхээр болж энэ хөтөлбөр хэрэгжих үндэс суурь нь бүрэн тавигдсан.
Бидний хувьд цаашид АНУ-аас гадна өөр бусад өндөр хөгжилтэй орнуудаас мэдлэг импортлох ажлаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаас гадна, энэ хөтөлбөрийн хэрэгжилтээс цаашдын хамтын ажиллагаа, хөтөлбөрийн ирээдүй тодорхойлогдох болчихоод байгаа.
Мичиганы Их Сургуулийн хэсэг багш нар Монголд ирэхээр болоод байгаа асуудал нь Мичиганы Их Сургууль төдийгүй бусад улсын эрдэмтдийн дотор сенсаци үүсгэчихсэн, ярианы сэдэв болчихсон байгаа. Иймд бидний хувьд сургалтыг хэрхэн зохион байгуулах, Монголчуудын хувьд хэр ач холбогдол өгч оролцохоос их зүйл шалтгаална.
Мөн дээр дурдсанчлан Монгол улсад маань цөөхөн эрдсээс хамааралтай эдийн засаг тогтох аюул байгаа учраас бусад салбарт шаардлагатай байгаа Мэдлэгийг хэрэгтэй цагт нь авчирч тухайн салбаруудын хөгжилд хувь нэмэр оруулан эдийн засгийн дархлаагаа сайжруулах асуудал чухалд тавигдаад байна.
Энэ удаад ямар ямар чиглэлийн эрдэмтэд ирэх вэ?
Мичиганы Их Сургууль нь муж улсынхаа №1 “БАХАРХАЛ”-д тооцогддог, АНУ-ын топ сургуулиудын нэг, Нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежментээр дэлхийд №1-т бичигддэг сургууль юм. Мөн дээр өгүүлсэн Мичиганыг хямралаас гаргахад нөлөөлсөн ажлуудыг зохион байгуулалцсан хүмүүс ч багт маань оролцож байгаа.
Карол Пракински –Нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежмент, гэрээ хэлцэл чиглэлээр мэргэшсэн 17 жилийн туршлага
Томас Ж. Хамп – Маркетинг борлуулалтыг сайжруулах арга зам, Адвикөүч, Мид Мичиган компанийн ерөнхийлөгч
Терри Хьюгес – Стратеги менежмент, Хүний нөөцийн менежментийн багш
Барбара Файлс Рафтчал – ЖДҮ-ийн менежмент, Инноваци
Сьюзан Дероса – манлайлал, харилцааны урлагийн зөвлөх багш
Багш нарын талаар болон хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ganabell.mn/ сайтаас аваарай.
Хөтөлбөрийн бүтцийн хувьд ямар вэ? Ямар байдлаар зохион байгуулагдах вэ?
 Уг хөтөлбөр маань дотроо Багц хөтөлбөр, Мэргэшүүлэх хөтөлбөр, VIP хөтөлбөр гэсэн 3 дэд хөтөлбөртэй.
Багц хөтөлбөр маань “Удирдах түвшний менежерүүдийг шинэ мэдлэгээр хангах, шинээр томилох гэж буй CEO болон удирдах ажилтнуудыг дадлагажуулах, дундаж компаний CEO, ЖДҮ эрхлэгчдийг чадавхжуулах” зорилготой. 4 хоногийн хугацаанд өглөө 9 цагаас 15 цаг хүртэл явагдана. Орчуулгатай, орчуулгагүй гэсэн 2 хэлбэрээр бүртгэл явагдаж байгаа.
Уг дэд хөтөлбөрт хамрагдсанаар бүх багш нарын бренд хичээлийг үзэх, өөрийн компанид тохиолдож буй асуудлыг шийдвэрлэх гарцыг олж харна. Ажилтныхаа мэдлэгт дарамтлагдахаа болино, компаныхаа ирээдүйг тодорхойлоход хэрэгтэй мэдлэгээ олж авна гэж бид үзэж байгаа.
Мэргэшүүлэх хөтөлбөр маань Стратеги менежмент ба Хүний нөөцийн менежмент, Нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежмент ба Гэрээ хэлцэл, ЖДБ-ийн удирдлага ба Харилцааны чадвар гэсэн 3 ангитай бөгөөд удирдах түвшний ажилтнуудад болон энэ чиглэлээр ирээдүйд ажиллах зорилго бүхий ажилтнууд, ЖДБ эрхлэгчдэд чиглэлийн дагуу гүнзгийрүүлсэн мэдлэг олгох зорилготой. Мөн 4 хоногийн хугацаанд өглөө 9 цагаас 15 цаг хүртэл явагдана.
Уг дэд хөтөлбөрт хамрагдсанаар нэг чиглэлдээ гүнзгийрсэн мэдлэгийг олж авахаас гадна, байгууллагадаа үнэ цэнэтэй мэргэжилтэн болно. ЖДБ-ийг томоохон бизнесүүдтэй уялдуулах аргад суралцана.
VIP хөтөлбөр маань Монголын бизнесийн салбаруудад нөлөө үзүүлэхүйц хэмжээнд хүрсэн, салбартаа манлайлагч компаниудын СЕО, удирдах түвшний менежерүүдийг улам чадавхжуулах, байгууллагад нь орчин үеийн менежментийн шинэ загварууд, чиг хандлага, туршлагыг нутагшуулах зорилготой.
VIP хөтөлбөртөө 10-15 хүнийг оролцуулахаар төлөвлөсөн бөгөөд 7 хоногийн турш оройн цагаар явагдах тул ажилд саад болох нь бага, хичээл нь хэлэлцүүлэг хэлбэртэй, бүх багш нарын бренд хичээлүүдийг үзэхээс гадна багш нартаа урьдчилан байгууллагынхаа талаар мэдээллийг явуулснаар өөрийн компанид тохирох Кейсүүд буюу жишээн дээр сургалтаа авна.
Мөн дээр нь бусад оролцогчидтойгоо гүнзгий холбоо тогтоон туршлага солилцох, эрдэмтэн багш нартайгаа гүнзгий холбоо тогтоох, Ганабелл Институтын “Business & Breakfast” клубын гишүүнээр үнэ төлбөргүйгээр сонгогдон мэдээлэл, үйлчилгээгээр жилийн турш хангагдах, багш нарын заах хичээлийн дагуу гүнзгийрүүлэн судлах номуудаар хангагдах, сүүлийн үед Bestseller болж буй үйлдвэрлэл, маркетинг, менежментийн номуудаар хангагдах юм.
Маш их хэрэгтэй, зөв хандлагатай сургалтыг зохион байгуулах гэж байгаан байна. Би хүртэл суумаар санагдчихлаа. Тэгэхээр оролцохыг хүсэгчид яаж бүртгүүлэх вэ?
Бүртгэл дараах байдлаар явагдаж байгаа.
Сургалтанд оролцохыг хүсэгчид маань www.ganabell.mn сайт дээр суух хүсэлтэй байгаа ангиа сонгож бүртгүүлнэ. Дараа нь төлбөрөө хийж суудлаа баталгаажуулах шаардлагатай.
Мөн манай компанийн байран дээр ирж бүртгүүлэн төлбөрөө төлж баталгаажуулах бололцоотой.
“Айр Маркет”-ийн Төв шуудангийн өмнөх салбар, Чингис зочид буудлын салбар, Тусгаар тогтнолын ордон дахь салбар гэсэн 3 газарт бүртгүүлэн, төлбөрөө төлж суудлаа баталгаажуулна.
Сургалтанд суух хүмүүсийн тоо хязгаартай тул нэгэнт шийдвэрээ гаргачихсан бол эртхэн суудлаа баталгаажуулах нь зүйтэй гэж зөвлөх байна. Учир нь бүртгүүлчихээд болчихлоо гэж бодоод явж байтал тэр анги нь дуусчих магадлалтай.
Эцэст нь миний асуугаагүй үлдсэн, хүмүүст хандаж хэлэх үг?
Болж өгвөл байгууллагын хувьд менежментийн багаараа сургалтанд суугаасай гэж зөвлөх байна. Ингэсэн тохиолдолд гарах үр дүн нь хамгийн өндөр түвшинд байх юм.
Дээр нь хэлэхэд нэгэнт шийдвэрээ гаргачихсан байгаа хүмүүс багш нараасаа асуух асуултаа одооноос бэлдээд эхэлчих хэрэгтэй. Монголчууд бидний хувьд энэ мундаг эрдэмтдээс аль болох их мэдлэг, хэрэгтэй туршлага авч үлдэхийг зорих нь зөв юм.
Эцэст нь хэлэхэд та энэ хөтөлбөрт хамрагдсанаар:
-Дэлхийн түвшний мэдлэгийг богино хугацаанд олж авна
-Цаг хугацааны алдагдал хүлээхгүй
-Удирдах багаараа оролцох боломжтой
-Зардал хэмнэнэ
-Байгууллагынхаа хөгжлийн чиг хандлагыг нээн илрүүлнэ
-Тулгамдаж буй бэрхшээлээс гарах арга замаа олно
-Багш нараасаа мэдлэг авахаас гадна бусад оролцогчидтойгоо харилцаа үүсгэх, туршлагаа харилцан солилцох, байгууллагынхаа түвшинг бусадтай харьцуулах боломж үүснэ
-Ингэснээр үйл ажиллагаагаа олон улсын түвшинд хүргэж орлогоо, тэр дундаа ашгаа нэмэгдүүлнэ
Энэ завшааныг бүрэн ашиглаарай. Суудал цөөхөн тул яараарай гэж хэлмээр байна.
Ярилцлага өгсөн танд баярлалаа. Та бүхний энэ сайхан үйлсэд өндөр амжилт хүсье!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж