Иран химийн зэвсэг хэрэглэхгүй байхыг Сирид сануулжээ гэж болно. Аравдугаар сарын 2-нд Нью-Йоркт Ираны Гадаад хэргийн сайд Али Акбар Салехи үг хэлэхдээ химийн зэвсэг хэрэглэсэн ямар ч орныг Тегеран дэмжихгүй гэлээ. Сирийн тал ийм үйлдэл хийвэл Иран ямараар хүлээн авах вэ гэсэн асуултад хариулахдаа “энэ тохиолдолд бүгд цэглэгдэнэ” гэж тэр хэлжээ. Ийм тохиолдолд ямар ч Засгийн газар өөрийн хуулийн эрхээ алдана гэж Салехи онцолсон байв. Долдугаар сард химийн зэвсэгтэй гэдгээ Сирийн эрх баригчид анх удаагаа хүлээн зөвшөөрсөн байв. Ийм зэвсгийг гадны түрэмгийлүэл үйлдэгдвэл хэрэглэнэ гэж Дамаск хэлсэн юм.
Үүний зэрэгцээ, өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй террористуудыг Баруун дэмжиж байна хэмээн Сири буруутгав. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муаллем “Сирийн нийгэмлэгийн доторх яриа хэлцлийн замаар л том ардчилалд орох төлөвлөгөө хэрэгжих боломжтой” гэж хэлсэн байв. Тэрээр Башар Ассадыг огцрохгүй эрс хэлээд тийм шаардлага нь улс орны дотоод хэрэгт оролцсон явдал гэлээ.