Сирийн Арабын мэдээ агентлагаас Засгийн газрын цэргүүд босогчдын дэлбэрэх бодис, зэр зэвсгийн агуулахууд руу дайралт хийсэн тухай өчигдөр мэдээлжээ. Мөн Сирид хийх Засгийн газрын цэргийн ажиллагааны жагсаалтыг танилцуулсан байна. Үүний зэрэгцээ Сирид өчигдөр болсон цэргийн дайралтын үеэр Дамаск хотод 50, Халеб хотод 30, Деръя хотод 29 нийт 150 хүн амь үрэгджээ. Сирид ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг унагаахын төлөөх эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлснээс хойш байдал хүндэрсээр иргэний дайны хэмжээнд хүрээд байгаа. Өнгөрсөн 19 сарын хугацаанд цэргийнхэн болон босогчдын хоорондох тулаанд 28 мянга орчим хүн нас барсан байна. Тэдгээрийн 24 мянга гаруй нь энгийн иргэд, босогчид байжээ. Мөн сүүлийн үед Сирийн Засгийн газраас гадны сэтгүүлчдийг хянах болсон бөгөөд Сири дэх олон улсын мэдээллийн хэрэгслүүд тус улсын нөхцөл байдлын талаар чөлөөтэй мэдээлэх эрхгүй болж байгаа аж. Сирийн иргэний дайны хөлөөс зугтахын тулд иргэд хэдэн зуун мянгаараа эх орноосоо дүрвэж байгаа бөгөөд Тэднийг хөрш орнууд нь агуулж дийлэхээ болиод байгаа билээ. Хэдийгээр НҮБ болон дэлхийн хүчирхэг гүрнүүд Сирид үүсээд буй хямралыг зогсоох арга замыг эрэлхийлсээр байгаа авч нааштай үр дүнд хүрэхгүй байгаа юм.
Б.АНХТУЯА