J.Lo “Chanel”-ийн шоунд саатав

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

J.Lo “Chanel”-ийн шоунд саатав

Нэрт дуучин Женнифер Лофес өчигдөр Парисийн “Grand Palais”-т болсон “Chanel”-ийн 2013 оны “Fashion Week”-ийг үзжээ. Өдгөө 43 настай Женифер уг шоунд охин Эмми болон найз залуу Касферынхаа хамтаар очиж сонирхжээ. Шоуны үеэр халуун дотно гэр бүл мэт харагдаж байсан хосуудын хажууд охин Эмми нь өвдсөн мэт гунигтай царай гаргасан нь папараццичдын дуранд ийнхүү өртжээ. Тэд намрын улирал ирж байгааг үл тоон “Chanel”-ийн хавар, зуны коллекцийг ийнхүү сонирхсон байна. Шоуны дараа Женифер найз залуу, охиныхоо хамтаар  Валетино шоуг үзэн сонирхжээ. Женифер Парист болсон “Chanel”-ийн шоуны дараа уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орохоор өнөөдөр өглөө Нью-Йорк руу буцсан аж. Тэрээр “Dance Again tour” нэртэй нэгэн шинэ кинонд тоглохоор болсон бөгөөд уг кино 3D хувилбараар дэлгэцэнд гарах гэнэ.



Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж