Хорио цээрийн дэглэмийг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Хорио цээрийн дэглэмийг цуцалжээ

Хэнтий аймгийн Галшир суманд малын галзуу өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан.  Хязгаарлалтын дэглэмийн хугацаанд нэмж өвчлөл гараагүй  учир буюу аравдугаар сарын 1-нээс эхлэн хорио цээрийн дэглэмийг цуцлахаар болжээ. Харин Хэнтий аймгийн Батноров суманд гарсан галзуу өвчин,  Хөвсгөл аймгийн  Цагаан-Уул суманд гарсан малын халдварт боом, Дархан-уул аймгийн Дархан суманд гарсан гахайн мялзан өвчний улмаас  тогтоосон хорио цээрийн дэглэм хэвээр үргэлжилж байна.  Мөн саяхан  Архангай аймгийн Цэнхэр, Эрдэнэбулган суманд гарсан үхрийн хорт салст халуурал өвчний хорио цээрийн дэглэмийг аймгийн Онцгой комиссын шийдвэрээр цуцалсан талаар онцгой байдлын албанаас мэдээлсэн байна.


Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж