
Мөнгөний бодлогоор инфляцийг нам төвшинд байлгаж, Засгийн газартай хамтран нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг хязгаарлах бодлого баримтална гэж үзжээ.
Ирэх жил инфляцийг найман хувиас хэтрүүлэхгүй байх, 2014-2015 онд инфляцийг 5-7 хувьд байлгах нөхцөл бүрдүүлэхээр Мөнгөний бодлогын төсөлд тусгаад байна. Найман хувийн инфляц нь санхүүгийн зуучлал гүнзгийрч, зээлийн хүү одоогийн байгаа төвшний гуравны хоёрт хүрч буурах боломжийг олгоно гэж Монголбанкны ерөнхийлөгч хэллээ.
Гэхдээ инфляцийг нэг оронтой тоонд барина гэсэн олон жилийн амлалт ганцхан жилээс бусдад нь биелээгүй гэдгийг эрхэм гишүүн С.Дэмбэрэл анхааруулж байлаа.
Д.ОЮУН