Олон бүсгүйчүүдэд 40 нас гэдэг сүрдмээр тоо мэт санагддаг ч Камерон Диазийн хувьд түүний амьдрал энэ үед харин ч эхлэж байгаа бололтой. Учир нь тэрээр өнгөрсөн наймдугаар сарын 30-нд 40 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн бөгөөд “Миний амьдрал дөнгөж одоо эхлэж байна” хэмээн “Esquire” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа “40 нас гэдэг бол миний хувьд амьдралын минь хамгийн эрч хүчтэй, аз жаргалтай үеүдийн маань нэг болж байна. Учир нь энэ үед эмэгтэй хүн өөрийгөө хэнээс ч илүү сайн мэддэг болсон юм шиг надад санагдсан. Би одоо яг л 25 настан шиг л амьдарч байна” гэжээ. Түүнчлэн тэрбээр энэхүү сэтгүүлд ганцхан өдөр хүүхэд шиг амьдрахыг маш их хүсдэг гэжээ.
Холливуудын ганц бие, хамгийн амжилттай оддын нэг тэрээр хувьд дуучин Жастин Тэмбэрлэйк болон бэйсболын тамирчин Алекс Родригиз нартай нэр холбогдож байсан. Харин “Та одоо болтол яагаад хүнтэй гэрлээгүй юм бэ?” гэсэн асуултад Диаз “Надад гэрлэлт хэцүү зүйл мэт санагддаг. Бас одоо ч энэ тухай бодмооргүй байна. Учир нь би 20 нас, 30 нас хүрээд ч энэ тухай хамгийн цөөхөн удаа бодож байсан юм байна шүү. Ер нь би өөрийгөө гэрийн эзэгтэй болон галын өрөөнд байна гэж гуравхан удаа л төсөөлж бодож байсан юм байна. Энэ надад үнэхээр инээдтэй, бас хөгжилтэй санагдсан” гэжээ.
Э.АНХТУЯА