Дэлхийн өнцөг булан бүрээс 2601 хүний оролцсон нэгэн сонирхолтой, өвөрмөц клип бүтээжээ. Олон нийтийн арга хэмжээг идэвхтэй дэмжигч Зе Фрэнк дөрвөн сарын хугацаанд энэхүү клипийг бүтээсэн байна. Үүнд нийт 786 хүн цохивор хөгжим тоглож, 1305 хүн дууны хэмнэлийг илэрхийлж, 186 хүн төрөл бүрийн хөгжмийн зэмсэг ашиглан ая тоглосноос гадна 96 хүн дуулж, 247 хүн хоор хийжээ.
Клипэнд оролцсон тоглосон хүмүүс өөрсдийн дуу, бичлэгээ интернэтээр дамжуулсан бөгөөд Фрэнд болон түүний найруулагч Нормэн нар бүх дуу, дүрсийг нэгтгэн энэхүү клипийг бүтээжээ. Клипийг ЭНД дарж үзнэ үү.
Т.МӨНХТҮВШИН