Түймрийн сэжигтний хэргийг прокурорт шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Түймрийн сэжигтний хэргийг прокурорт шилжүүллээ

Дорнод аймгийн Баяндун суманд өнгөрсөн тавдугаар сарын 6-нд ой хээрийн түймэр гарч, дөрвөн аврагч амь эрсдэж, нэг аврагч хүндээр түлэгдэн БНСУ-д олон сар эмчилгээ хийлгээд байгаа. Тус сумын Түргэн багийн нутагт энэ сарын 3-нд “Багийн найзууд” ХХК-ны уурхайн хариуцлагатай ажилтан Б гэгч автомашинтай явж байгаад түр зогсохдоо тамхиныхаа цогийг унтраалгүй хаяснаас болж түймэр гарсан болохыг гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар тогтоосон. 

Түймрийн улмаас Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумын нутаг дэвсгэр, зүүн хойш 50 км гаруй газрын ой хээрийн бүс шатаж, ОХУ-ын хил дамнан онц их хэмжээний хохирол учирсныг шинжээчид тогтоон, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаад байна. Ингээд яллах дүгнэлт үйлдүүлэхээр Дорнод аймгийн Прокурорын газарт шилжүүлээд байгаа гэнэ. Хэрэв гал тавьсан этгээдийн буруутай нь бүрэн тогтоогдвол 5-10 жил хорих ял оноох заалттай аж.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж