Робот хосуудыг гэрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Робот хосуудыг гэрлүүллээ

“I-Fairy” хэмээх робот дэлхийд анх удаа хурим удирдаж, хосуудыг гэрлүүллээ. Уг робот Токио хотод болсон Томохиро Шибата, Сатоко Иноуе /Tomohiro Shibata, Satoko Inoue/ нарын хуримыг удирдаж, гэрлэлтийг нь бүртгэсэн байна. Хосууд Японд улам бүр хөгжиж байгаа роботын үйлдвэрлэлийн салбартай холбоотой ажилладаг юм байна. Гэрлэлтийн ёслолын үеэр “I-Fairy” нүдээ цавчилж байсан бөгөөд сүйт бүсгүйг гивлүүрээ сөхөн үнсэлцэхийг зөвлөж байжээ. Хурим Японы нийслэлийн нэгэн рестораны дээвэр дээрх талбайд болжээ гэж “BBC” агентлаг мэдээллээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж