Төрболд хүү химийн эмчилгээгээ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Төрболд хүү химийн эмчилгээгээ эхэллээ

@Төрболд
Төрболд хүү маань эмчилгээний хувиарт схемийн дагуу одоо Хавдар Судлалын Үндэсний төвийн Хими эмчилгээний тасагт хэвтэхээр явж байна. Одоогоор биеийн байдал сайн, хөдөлгөөн сайтай, сэргэлэн байна.

Хими эмчилгээ хийгдсэний дараа бие маш хурдтай эрс мууддаг, Учир нь хими тариа хүний биед маш их сөрөг нөлөөллийг үзүүлдэг. Их ядарч сульдана, ихээр бөөлжүүлж гүйлгэнэ, унтахаа болино, хоолонд дургүй болно, дархлааны систем гэмтэж дархлаа эрс буурна, цусны хэрэгцээт эд эсийн тоо цөөрч, цусны хэмжээ багасна, мөн жин буурна.
Эдгээр шинж тэмдэгүүд хүүд маш хүндээр нөлөөлдөг тул химийн хор тайлах, цусны улаан цагаан эсийн тоог хэвийн хэмжээнд хүргэх, тоонд нь барих, шаардлагатай бол цус шинээр сэлбүүлэх, дархлааг нэмэгдүүлэх эмчилгээтэй зэрэгцэн зовиуртай байгаа шинж тэмдэгүүдийн эсрэг эмчилгээ хийгддэг. Мөн ээжийх нь зүгээс маш их тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл, өндөр хэмжээний асаргаа шаардагддаг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж