Грекийн Засгийн газрын боловсруулсан төсвийн төслөөр бол тус орны эдийн засаг зургаа дахь жилдээ уналтын байдалтай байх нь. Шинжээчдийн дүгнэлтээр 2013 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 3,8 хувиар буурах төлөвтэй тухай AFP агентлаг мэдээлэв. Өдгөө 23,5 хувь байгаа ажилгүйдлийн төвшин 24,7 хувь хүртэл өсч, эдийн засгийн уналт нь 6,5 хувь хүрэх төлөвтэй. Төсвийн алдагдлыг бууруулах үүднээс ирэх жилд 7,8 тэрбум евро хэмнэнэ гэж Засгийн газар тооцоолсон байна. Хэмнэлтийн дэглэмийг хэрхэн барьж байгаагаас нь шалтгаалан Европын холбоо ээлжит тусламжийн мөнгөө өгөх эсэхээ шийдэх юм.
Афин хотноо Европын “гурвал” болох Европын комисс, Европын Төв банк, Олон улсын валютын сантай Грек улсын ерөнхий сайд Самарасын хийсэн хэлэлцээр үр дүнд хүрсэнгүй. Танхимын төлөөлөгч зөвлагөөнийг үргэлжлэнэ гэжээ. Зарим мэдээллийн агентлаг тэмдэглэснээр Засгийн газрын тэргүүн Самарас ээдрээтэй байдалд байна. Тэр “гурвалын” зөвшөөрлийг авч ээлжит тусламжийг хурдан авах хүсэлтэй. Мөн тэрээр хэмнэлтийн арга хэмжээгээ парламентаар батлуулан дараа нь аравдугаар сарын 18-19-нд Европын холбооны саммит дээр хөтөлбөрөө танилцуулах юм.