Монгол оюутнуудыг 650 мянган еврогоор сургажээ

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Монгол оюутнуудыг 650 мянган еврогоор сургажээ

Австри, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх жил тохионо. Монгол Улс Бүгд Найрамдах Австри Улстай 1963 оны долдугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улстай дипломат харилцаа тогтоосон өрнөдийн хоёр дахь орон юм.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл харъяа яамныхаа холбогдох албаны дарга нарын хамт Евроази-Номхон далайн UNINET-ийн ерөнхийлөгч  Brigitte Winklehner болон орлогч дарга  Dieter Rausch, Бээжин дэх Австрийн  элчин сайдын яамны төлөөлөгч  Gudrun Hardiman Pollross, Австрийн Монгол дахь өргөмжит консул Д.Сэргэлэн нарыг өчигдөр хүлээн авч уулзсан байна. Энэхүү уулзалтаар ирэх онд тохиох 50 жилийн ойн хүрээнд хамтран зохион байгуулах  соёлын арга хэмжээний талаар харилцан ярилцсан байна.

Мөн Монгол-Австрийн, Австри-Монголын соёлын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх өдрийн хугацааг тогтоох, Монголын  соёлын өдрийг Австри улсад зохион байгуулахдаа Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай санал солилцохыг хүслээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагаа нилээд идэвхжиж байгаа бөгөөд Австрийн 40-өөд их дээд сургууль манай улсын томоохон их, дээд сургуультай байнгын хамтын ажиллагаатай байдаг аж. Австри улс монгол оюутнуудыг өөрийн орондоо суралцуулахад  650 мянган евро зарцуулаад байгаа  бөгөөд цаашид энэхүү хамтын ажиллагаа үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж